Коронавирус цаашид хэрхэх тухай Британийн профессор бичжээ
“The Spectator” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ тэр ингэж дурдсан байна. SARS-CoV-2 хаашаа ч алга болохгүй, хүн төрөлхтөнд нэг бус удаа халдвар тараах болов уу гэж Британийн профессор үзэж байна. Үүнээс гадна, хөл хориог цуцласны дараа Их Британгид өвчилсөн хүний өдөр тутмын тооны өсөлт ч удахгүй буурч эхлэнэ гэж тэр бас үзэж байна.
Дэлхийд коронавирусийн нийтийн дархлаа тогтоож чадахгүй, гэхдээ дархлаа болон халдварын хоорондох тэнцвэрийг олно гэж Хантер таамаглаж байна. Судалгааны дүнгээс үзвэл, COVID-19-ийн шинж тэмдэг нь хүмүүс коронавирусээр хөнгөн өвчлөхөд аажимаар дөхөж очих болно. Тийнхүү бүр одоо “дельта” штамм нь хоолой өвдөж, хамар шуухитнах байдлаар илүүтэй илэрч байгаа юм.
“Шинэ штаммууд нь асуудал дагуулах уршигтай бөгөөд нэг бол илүү халдвартай, эсвэл тогтсон дархлааг тойрч гарна. Гэхдээ “дельта” штамм нь вирусийн эцсийн цэг болж мэднэ хэмээн үзэх үндлэслэл бий” гэж Хантер бичжээ.
“Тиймээс цар тахлын хамгийн муу хэсэг нь наанадаж Их Британид ард хоцроод байна. Гэхдээ хүн амыг дахин вакцинжуулах шаардлагатай” гэж профессор үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ