Таеквондо, пауэрлифтинг, буудлагын тамирчид Токиог зорилоо
"Токио 2020" зуны паралимпын XVI наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын зургаан төрөлд 11 тамирчин оролцох эрх авсан. Өнөөдөр таеквондо, пауэрлифтинг, буудлагын төрлүүдийн тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсээс бүрдсэн хоёр дугаар ээлжийн баг Япон улсыг зорилоо. Манай улсын тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлсэн. Жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-ын жинд С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг-ын жинд А.Мөнхбат нар Монгол Улсын шигшээ багийн тамирчдын тэмцээний салхийг хагалж барилдсан юм. Тэд жин бүртээ долоодугаар байр эзлэн тэмцээнээ өндөрлүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ