Паралимпиад (параолимпийн наадам) — яагаад ингэж нэрлэх болсон бэ?

 Таамаглахад үнэхээр амаргүй      
Одоо параолимпийн зууны наадам японы нийслэлд ид үргэлжилж байгаа билээ.  Тийнхүү, “Паралимпийн наадам” (англи хэлэнд паралимпи гэж “о”-гүй бичдэг) гэсэн нэр томъёоны тухай мэдвэл зохих гурван баримтыг дурдая:  Уг нь анх “Паралимпиад” гэдэг үгийг албан ёсны бус түвшинд хэрэглэж байжээ. Энэ үг нь доод мөчний саажилтыг  илэрхийлдэг анагаах ухааны “paraplegia” гэдэг үгнээс үүссэн байна. Уралдаан тэмцээнд зөвхөн ийм хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцож байсныг харгалзан үзвэл, уг тодорхойлолт нь хэрэг дээрээ зөв юм шиг санагдаж байсан юм. 
    Гэвч бусад өвчин, согогтой тамирчид медалийн төлөө өрсөлдөх болсноор, “Паралипиад” гэсэн үгийн утга ч өөрчлөгджээ.  Одоо энэ нь ПАРА + ОЛИМПИАДА”  гэсэн хам бүтэц болж,  үгийн эхний хэсгийг грек хэлнээс (пара гэдэг нь “гадна”, “хажууд” гэсэн утгатай юм) зээлдсэн байна. Тамирчид жилхэнэ Олимпид оролцдоггүй ч, таван цагирагийн холбооны утга санаанд яалт ч үгүй дөхөж очсон юм.  “Паралимпиад” гэсэн нэртэй анхны наадам 1984 онд болжээ.   “О” үсэг хаашаа алга болсон бэ? ...энэ нь үгийн дундах “о” үсэг гээгдсэнийг хэлж байгаа юм. Энд англи хэлний дүрэм үйлчилсэн хэрэг бөгөөд “Paralympic games” гэсэн спортын нэр томъёог чухамхүү уг хэлнээс зээлдсэн байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ