С.Ядамдорж Гүржийн бөхийг цэвэр яллаа байна
"Токио 2020" паралимпийн наадамд оролцож буй манай улсын тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ. Жүдо бөхийн B3 ангиллын 60 кг-ын жинд С.Ядамдорж, B3 ангиллын 66 кг-ын жинд А.Мөнхбат нар Монгол Улсын шигшээ багийн тамирчдын тэмцээний салхийг хагалж "Nippon Budokan" ордны татамид хүч, ур чадвараа сорин барилдаж А.Мөнхбат эхний барилдаанаа Австралийн бөхтэй хийж ялалт байгуулсан. Мөн С.Ядамдорж сая Гүржийн бөхтэй эхний барилдаанаа хийж, цэвэр яллаа.
Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 160 гаруй улсын 4400 орчим тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Монгол Улсын баг тамирчид зуны паралимпийн 16 дахь удаагийн их наадамд пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд дараахь 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ