COVID-19-ийн үед тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх хортойг анхааруулж байна

  Халдвартын эмч, клиник-оношлолгооны “Инвитро-Сибирь” лабораторийн ерөнхий эмч Андрей Поздняков коронавирусийн халдварын үед тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх хортойг анхааруулсан байна. РИА Новости агентлаг ингэж мэдээлжээ. COVID-19-өөр өвчилсөн үед  согтууруулах ундаа уух нь  бие махбодид бүлэгнэл үүсэх үйл явцыг хурдасгаж мэднэ гэж тэр хэлсэн байна.   “Этанолын бодисын солилцооны үед биед эхлээд уксусийн альдегид, дараа нь уксусийн хүчил  үүсдэг.  
Чухамхүү альдегид нь  согтох хамшинж гэгддэг шинж тэмдэгүүдийн бүхий л үйлдлийг  үзүүлдэг юм” гэж мэргэжилтэн тодруулан тайлбарласан байна.  Коронавирусийн COVID-19-ийн халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүс согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэж Москва хотын ерөнхий наркологч Евгений Брюн түрүүнд нь хэлж байсан юм.  
Ийм хүмүүс согтууруулах ундаа “хэрхэвч” ууж болохгүйг тэр анхааруулж байжээ.  “Аливаа вирусийн өвчин, түүний дотор COVID-19 нь хордлого үүсгэдэг,  үүн дээр архины хордлого нэмэгдэхээр биохимийн хэвийн бүхий л шинж тэмдэг  алдагддаг” гэж тэр хэлсэн байна. Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ