Израильд 40-өөс дээш насныханд вакцины гурав дахь тун тарихаар шийдвэрлэжээ
Израилийн эрх баригчид 40-өөс 50 хүртлэх насны хүмүүст COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тун тарихыг дэлхийд хамгийн түрүүнд зөвшөөрёөн юм. Израилийн 49 настай ерөнхий сайд Нафтали Беннетт коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын 20-нд тариулсан байна. “The Jerusalem Post” сонинд бичсэнээр, хэрвээ дээр дурдсан насныхан вакцины гурав дахь тунг тариулвал, дөрөв дэх хатуу хөл хорио тогтоохгүй байж чадна гэж засгийн газрын тэргүүн тариулахынхаа өмнө онцлон тэмдэглэжээ.
Одоо ойролцоогоор 9,3 сая хүн амтай Израильд 5,4 сая гаруй хүн хоёр тун, харин 1,3 сая хүн гурав дахь тун тариулаад байгааг Ассошиэйтед пресс агенгтлаг мэдээлсэн байна.
Израилиас гадна, Герман, АНУ зарим иргэнийгээ гурав дахь тунгийн вакцин тариулахыг зөвшөөрөөд байгаа юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ