ТОКИО-2020: Паралимпод оролцох Монголын тамирчдын тэмцээний хуваарь

Зуны XVI дахь удаагийн Паралимпийн наадмын нээлт өнөөдөр болж тэмцээнүүд албан ёсоор маргааш эхэлнэ.

Тус наадамд манай улсын 11 тамирчин оролцох бөгөөд хэзээ, хэрхэн өрсөлдөх хуваарийг хүргэж байна.

НАЙМДУГААР САРЫН 27

09:30 цаг. Жүдо бөхийн тэмцээнүүд энэ өдөр эхэлж эрэгтэйчүүдийн -66 кг жинд А.Мөнхбат зодоглоно.

Тэрээр 2012 оны Лондонгийн паралимпад -60 кг жинд есдүгээр байр эзэлж байсан.

09:30 цаг. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд С.Ядамдорж зодоглоно.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд долоодугаар, 2018 оны дэлхийн аваргад долоодугаар байр эзэлж байв.

08:00 цаг. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Д.Сэлэнгээ өрсөлдөнө.

Тэрээр есдүгээр сарын 2-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.

13:00 цаг. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эрэмбэ тогтоох харваанд Н.Мөнхбаатар өрсөлдөнө.

2018 оны Азийн пара наадмын тавдугаар байрны шагналт тэрээр есдүгээр сарын 3-нд 09:00 цагаас үндсэн харваагаа эхэлнэ.

НАЙМДУГААР САРЫН 29

09:30 цаг. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд Н.Алтанцэцэг зодоглоно.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан.

НАЙМДУГААР САРЫН 30

10:00 цаг. Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн -107 кг жинд Э.Содномпилжээ хүч үзнэ.

Тэрээр 2016 оны Риогийн паралимпаас хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмаас алт, 2019 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн юм.

НАЙМДУГААР САРЫН 31

11:00 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд тав, 2018 оны дэлхийн аваргад дөрөвдүгээр байр эзэлж байв.

ЕСДҮГЭЭР САРЫН 1

08:35 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Азийн пара наадам, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.

10:00 цаг. Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн T53 уралдаанд П.Энхманлай өрсөлдөнө.

Тэрээр 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд энэ төрлөөр наймдугаар байр, 200 метрийн төрөлд долоодугаар байр, 400 метрийн төрөлд есдүгээр байр эзэлж байсан.

ЕСДҮГЭЭР САРЫН 2

07:45 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

09:00 цаг. Таеквондогийн эрэгтэйчүүдийн -61 кг жинд Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө.

Тэрээр 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан.

09:15 цаг. Таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд Х.Энхтуяа өрсөлдөнө.

Тэрээр 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.

ЕСДҮГЭЭР САРЫН 4

08:30 цаг. Буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн гар бууны дасгалд З.Ганбаатар өрсөлдөнө.

08:41 цаг. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлтийн төрөлд Д.Саруултөгс өрсөлдөнө.

10:00 цаг. Байт харвааны холимог багийн тэмцээн эхэлж Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар нар цэц сорино.


    СЭТГЭГДЭЛ БИЧИХ