Японы хотууд онцгой байдал зарласан байна

Японы ерөнхий сайд Суга Ёшихидэ тусгай хуулийн дагуу байгуулагдсан корона вирусийн эсрэг халдвартай тэмцэх штабынхантай хуралдаж,нөхцөл байдлыг яаравчлан авч үзэж Ибараки Точиги, Гүнма, Шизока, Киото, Хиёого,Фүкүока зэрэг 7 мужид энэ сарын 20-ноос 9/12 хүртэл онцгой байдал зарлахаар тогтжээ.
Урьдчилан сэргийлэх хамгийн дээд түвшний зэрэгтМияазаки,Яманаши,Тояма,Кифү,Миэ,Окояма,Хирошима,Кагава,Эхимэ, Кагашима мужуудийг оруулжээ.Үүнээс өмнө онцгой байдал зарласан 6-н муж хот,урьдчилсан сэргийлэх онцгой түвшний зэрэгт орсон байгаа 6-н хот,мужийн хугацааг сунгаж 9/12 хүртэл болгов.
Ихэнх хотууд онцгой байдал зарласан байна.
Өнөөдөр гэхэд зөвхөн Токиод 4377 халдварын тохиолдол бүртгэгдэж,276 хүн биеийн байдал тааруу яаралтай эмчилгээнд орсон байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ