Засгийн газар таван үндэсний хороо байгуулж Ерөнхий сайдын удирдлагад өгнө
Засгийн газар өглөө (2021.08.18) 09:00 цагаас хуралдаж эхэллээ. Хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулах асуудлыг хэлэлцэх юм байна.
-Цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо,
-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулж, шинээр байгуулсан хороог Ерөнхий сайд өөрөө удирдах шийдвэр гаргах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ