Аюулгүйн зөвлөл Афганистаны асуудлаар яаралтай хуралдав
НҮБ -ын Аюулгүйн зөвлөл Афганистаны асуудлыг яаралтай хэлэлцэх нээлттэй хурлыг хийжээ. БНХАУ-аас НҮБ -д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан Афганистан дахин террорист этгээдүүдийн диваажин болж болохгүй гэж мэдэгдэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, дээд хэмжээнд тэвчээртэй байж, амь насыг хамгаалж, хүмүүнлэгийн хэрэгцээ шаардлага хангагдах боломжийг баталгаажуулахыг Талибан зэрэг бүх талуудад хандан уриалав. Тэрээр бас Афганистан нь террорист этгээдүүдийн индэр тавцан болохоос урьдчилан сэргийлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Хятадаас НҮБ -д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ, Афганистаны нөхцөл байдалд томоохон өөрчлөлт гарлаа. Бид Афганистаны ард түмний хүсэл, сонголтыг хүндэтгэнэ. Энх тайван, тогтвортой байдал, дэг журмыг аль болох түргэн сэргээж, шаардлагагүй хохирол, их хэмжээний дүрвэгсэд гарахаас урьдчилан сэргийлэх нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Афганистан хэзээ ч дахин террорист этгээдүүдийн диваажин болох ёсгүй. Энэ бол Афганистаны ирээдүйн аль ч улс төрийн зохицуулах төслийн дагаж мөрдөх ёстой эцсийн шугам байгаа юм. Афганистаны Талибанчууд амлалтаа биелүүлж, террорист байгууллагуудтай харилцаагаа бүрэн таслана гэж найдаж байна. Улс орнууд олон улсын хууль тогтоомж, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн дагуу, терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "Исламын улс", "Аль-Каида", "Зүүн Туркестаны лалын хөдөлгөөн" зэрэг террорист байгууллагуудын халдлагаас урьдчилан сэргийлэх ёстой юм гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ