"Токио-2020" паралимпод МОНГОЛЫГ төлөөлөн оролцох 8 тамирчин

"Токио-2020" паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдана. Монгол Улсыг төлөөлөн оролцохоор дараах тамирчид эрхээ авч, бэлтгэлээ базаагаад байна. 

1. Х.Энхтуяа. Пара тэеквондо

Х.Энхтуяа нь пара спортын төрөлд Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин юм. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 49 кг-ын жинд өрсөлддөг. Дэлхийн хошой аварга тамирчин. 

2. Г. Болор-Эрдэнэ. Пара тэеквондо

Пара таеквондогийн "Лондон-2017" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа хүртсэн. 

3. Э.Содномпилжээ. Пара поуэрлифтинг

Э.Содномпилжээ нь Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм. Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон.

4. Н.Мөнхбаатар. Пара байт харваа (зурагт: баруун гар тал)

Спортын мастер цолтой Н.Мөнхбаатар нь 2019 оны Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн чадварлаг тамирчин юм. 

5. З.Ганбаатар. Пара буудлага

З.Ганбаатар нь дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медальтай тамирчин.

6. Д.Саруултөгс. Хөнгөн атлетик

Д.Саруултөгс зээрэнцэг, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр улсын дээд амжилтыг эзэмшдэг. 

7. П.Энх-Манлай. Хөнгөн атлетик

Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер П.Энхманлай нь Польш улсын Бидгош хотод болсон пара хөнгөн атлетикийн Гран-При тэмцээнд T-53 ангилалын 100 метрийн зайд хүрэл медаль хүртсэн. 

8. А.Мөнхбат. Жүдо

Пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын тамирчин А.Мөнхбат дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг "IBSA" спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны алтан медалийн эзэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ