“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батнасанг томилжээ
“Монголын төмөр зам” ТӨХК-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томиллоо.
О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.
1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр, 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр, 2014-2016 онд МУИС-ыг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
О.Батнасан нь:
-1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
-2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
-2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ