Алтны үнэ дөрвөн өдөр дараалан өсжээ
COVID-19-ийн “Дельта” хувилбарын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны эрэлт өсжээ. Эрэлтийн өсөлттэй холбоотойгоо үнэ нь дөрөв дэх өдрөө дараалан өссөн байна. Мягмар гарагийн байдлаар алтны спот үнэ 0.02 хувиар өсөж, унц нь 1787.1 ам.доллар болоод буй аж. БНХАУ-ын жижиглэн худалдааны борлуулалт, үйлдвэрлэлийн гарц шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурсан нь алтны үнэд дэмжлэг болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ