Токиогийн Паралимп үзэгчидгүй болно

Токио, Сайтама, Тиба мужуудад болох паралимпийн наадмын хүрээнд тэмцээнд уралдаануудад үзэгчдийг оруулахгүй байхаар болжээ. Энэ талаар Олон улсын паралимпийн хорооны тэмцээний зохион байгуулалтын хорооны төлөөлөгчид мэдээлжээ.

Ийм шийдвэрийн хэлэлцээрийн явцад гаргасан гэж эх сурвалжууд хэлж байна. Япон улсын Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа 3 бүсэд паралимпийн үеэр үзэгчид оролцохыг хориглосон гэдгийг баталжээ. Одоогийн байдлаар Токио, Сайтама, Тибад коронавирусийн шинэ тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор онц байдлын дэглэм тогтоогоод байна. Ойрын хугацаанд олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулагчид тусгай мэдэгдэл гаргана.

Токиогийн паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болно. Өмнөх Токиогийн олимпийн наадам ч мөн үзэгчидгүйгээр болсон юм. Тэмцээн уралдаан дууссаны дараа Японы нийслэл коронавирусийн халдварын тоо огцом нэмэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ