Хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 8,475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах жагсаалтаас хасжээ
Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тус нэмэлт өөрчлөлтийн хүрээнд халамж авч байгаа иргэдийн мэдээллийг нягталж, хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1,435 өрхийн 8,475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1,435 өрхийн 8,475 иргэнийг хаслаа.
Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу Conditional social transfer/Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.
Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.
Мөн жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.
Иймд хүнсний дэлгүүр, ААН болон зах, бөөний төвд худалдаа эрхлэгч Та бүхнийг тус үйлчилгээг үзүүлж, энэхүү шинэчлэлийн ажилд хамтран оролцохыг ХНХЯ-наас уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ