Боксын ДАШТ-д оролцох баг тамирчид Дубайг зорилоо
Энэ наймдугаар сарын 15-ны өдөр /2021.08.15/ Дэлхийн боксын өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид Арабын нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотыг зорьжээ.
Тус тэмцээнд манай улсын 2003-2004 онд төрсөн тав, 2005-2006 онд долоон тамирчин хүч үзэх бөгөөд энэ наймдугаар сарын 17-31-ны өдрүүдэд болох юм.
Эдгээр тамирчид замын зардал болоод очоод байрлах зардал гэх мэт хүндрэлүүдээс улбаалж, иргэдээс хандив хүсэж байсан бол ийнхүү эх орныхоо нэрийг мандуулахаар дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Бат-Отгон, В.Аззаяа нарын хамт Дубайг зорьжээ. Баг тамирчиддаа амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ