Талибууд Афганистаны нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

Террорист гэгддэг "Талибан" хөдөлгөөнийхөн Афганистаныг эзэллээ. Тэд нийслэл Кабул хотод нэвтэрч хотын төв дэх Ерөнхийлөгчийн ордныг бүсэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн бөгөөд түүнийг Таджикистан руу явсан гэж үзэж байна. 

Afghanistan war: Army chief replaced as Taliban seize more cities - BBC News

"Талибан" хөдөлгөөнийхөн төрийн эрхийг мэдэлдээ бүрэн авахаар зорьж байгаа юм. Түүний зэрэгцээ тус улс дахь гаднын иргэд, дипломат ажилтнууд цорын ганц замаар буюу Кабул хотын нисэх буудлаар орхин гарч байна. 

Эх орноосоо дүрвэхээр шийдсэн иргэд Кабулын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгэжээ

Videos show desperation at Kabul airport as Afghans and foreigners try to  escape the Taliban

СЭТГЭГДЭЛ БИЧИХ