Японд байгалийн гамшгийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ

Япон даяар хүчтэй аадар бороо үргэлжлэн орж байгаагийн улмаас үерийн гамшиг, хөрсний гулгалт үүсэж байна. Үүнтэй холбогдуулан Цаг уурын агентлаг өнөө өглөө “хүчтэй аадар борооны онцгой байдлын анхааруулга”-аа “анхааруулга” болгон өөрчилжээ.


Мөн эрх баригчид үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлэхийг оршин суугчдад уриалж байна. Төв нутгийн Нагано мужийн Окая хотод өнөө өглөөний 5:30 цагийн орчимд хөрсний гулгалт үүсэж, уг байгалийн гамшигт үзэгдэлд таван хүн өртсөнөөс гурвынх нь биеийн байдал тун хүнд байжээ.


Үүний зэрэгцээ баруун нутгийн Нагасаки мужид баасан гарагт хөрсний гулгалтын улмаас хоёр байшин нуржээ. Түүнээс нэг өдрийн дараа 59 настай эмэгтэй амиа алдсан талаар мэдээлсэн бөгөөд түүний нөхөр, охин нь сураггүй хэвээр байна. Мужийн эрх баригчдын мэдээлснээр, бямба гарагт хоёр настай эмэгтэйн цогцсыг усалгааны сувгаас олжээ. Тэднийг хүчтэй борооны улмаас амиа алдсан эсэхийг цагдаагийн ажилтнууд мөрдөн шалгаж байна.


Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Киото, Гифү мужид урьд бүртгэгдэж байгаагүй их хэмжээний хур тунадас унажээ. Үүнтэй холбоотойгоор Гифү муж дахь нэгэн гол үерлэсэн бөгөөд ойролцоох орон сууцны хороолол руу үерийн ус хальж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.


Нүүлгэн шилжүүлэх хамгийн өндөр буюу тавдугаар түвшний анхааруулгыг Чиба, Нагано, Шиманэ, Хирошима, Фүкүока, Сага мужийн 780 мянга орчим оршин суугчид хүргүүлээд байна. Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хүчтэй аадар бороо ням гаргийн орой хүртэл баруун нутгаас зүүн нутгаар орж, нутгийн ихэнх хэсгийг хамрах төлөвтэй байна. Иймээс оршин суугчдад өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна. 

Japan Flooding Deaths Rise to 58, With More Rain on Horizon - The New York  Times


Japan rain: More than a million residents told to seek shelter - BBC News


СЭТГЭГДЭЛ БИЧИХ