Домог ба Үнэн


Бид бүхний бүүр дунд сургуульд байх үеэсээ сонсож , ам дамжуулан ярьж үнэн гэж итгэж ирсэн Дэлхийн талаархи 13 домог яриа байдаг.
Хэн нь ч тэдний "Үнэн" эсэх талаар огтхон ч эргэлзэж, тэр тухай бодож ч байгаагүй олон домог, баримтууд байдаг. Бид одоо тийм домог болон үнэн бодит баримтуудыг харьцуулан толилуулах гэж байна. Үүнийг уншсаныхаа дараа бид гайхамшигт дэлхий ертөнцөө өөр нүдээр харах болно.
Бидний эргэн тойрон ер бусын гайхамшигт зүйлс хичнээн их байдгийг Та бас дахин эргэцүүлэн бодож гайхах болноо.
~ДОМОГ 1. Эверест бол манай дэлхийн хамгийн өндөр оргил юм
~ҮНЭН БАРИМТ: Техник үзүүлэлтээр бол Гавайд байх Мауна-Кеа оргилын өндөр 10203 м бөгөөд ихэнхи хэсэг нь усан доор байдаг юм.
~ДОМОГ 2. "Хятадын цагаан хэрэм " нь сансраас дуран авайгүйгээр энгийн нүдээр харж болох цорын ганц хүний гараар бүтээгдсэн зүйл юм.
~ҮНЭН БАРИМТ: Сансраас харагдахгүй, харагдах учиргүй ба их хэрэм хэтэрхий нарийн ердөө 6 м өргөнтэй юм.
~ДОМОГ 3. Дэлхийн хамгийн том цөл бол Сахарын цөл.
~ҮНЭН БАРИМТ: Хамгийн том цөл бол Антарктик бөгөөд бараг 870000 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг юм.
Зарим хэсэгт нь бараг 2 сая жил хур тунадас ороогүй байдаг.
~ДОМОГ 4. Алдарт ^Биг Бен^ бол мөнөөх цагтай цамхаг мөн
~ҮНЭН БАРИМТ: Биг Бен гэдэг нь цамхагт байдаг хонхны нэр бөгөөд тэр цамхгийг нь ^Сен Стивен^ гэдэг аж.
~ДОМОГ 5. Үүлний хүндийн жинг үзэж болохгүй
~ҮНЭН БАРИМТ: Үүл нь маш жижиг усан дуслуудаас бүрдэх бөгөөд бүх нийлбэр жин нь 500 тн орчим юм.
~ДОМОГ 6. Аянга нэг газраа 2 удаа буудаггүй
~ҮНЭН БАРИМТ: Буудаг.
Жишээ нь: Эмпайр- Стрейт- Билдингийн аянга зайлуулагч дээр жилд дунджаар 25 удаа аянга буудаг байна.
~ДОМОГ 7. Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ- Венесуэлийн Анхель
~Үнэн баримт: Хамгийн өндөр хүрхрээ Данийн хоолойн ёроолд усан доор байх нэргүй хүрхрээ бөгөөд өндөр нь 3505 м юм. Ер нь далай тэнгисийн гүнд хүрхрээ, гол мөрөн, нуурууд их байдаг бөгөөд тэдгээрийн гэрэл зургийг авахад ихээхэн хүндрэлтэй байдаг юм.
~ДОМОГ 8. Ус цахилгаан дамжуулагч
~ҮНЭН БАРИМТ: Ус өөрөө цахилгаан дамжуулдаггүй.
Харин түүнд ууссан эрдэст бодисууд дамжуулдаг юм. Нэрмэл ус цахилгааныг дамжуулдаггүй аж.
~ДОМОГ 9. Алмаз ( очир эрдэнэ) бол хамгийн хатуулаг чанартай
~ҮНЭН БАРИМТ: Нэг том алмазыг алхны хөнгөхөн тогшилтоор олон жижиг хэсэг болгож болдог.
~ДОМОГ 10. Бүх модод үндсээрээ тэтгэгдэн тэжээгддэг.
~ҮНЭН БАРИМТ: Африк тив дэх Намибийн цөлд нэгэн төрлийн навчит мод ургадаг бөгөөд навч нь үндсээ усаар тэтгэдэг. ^Вельвичия мирабилис^ хэмээгч мод, бут, өвс ч биш навчин ургамал юм.
~ДОМОГ 11. Англи бол хамгийн их бороо ордог Европийн орон.
~ҮНЭН БАРИМТ: Лондонд жилдээ 500 мм тунадас ордог бол Ромд 760 мм, Миланд 1000 мм, Генуяд 1100 мм ордог. Гэхдээ Италид голчлон намар өвөл ордог байхад Англид жилийн турш жигд ордог учир ийм ойлголт байдаг аж.
~ДОМОГ 12. Дэлхийн хамгийн урт гол бол Нил мөрөн
~ҮНЭН БАРИМТ: Амазонк бол Нил мөрнөөс 400.км-ээр урт байдаг ба түүний урт-7100 км юм. Өөрөөр хэлбэл Москвагаас Япон орох дайны хэмжээс юм.
~ДОМОГ 13. Дэлхийн хамгийн их давстай нуур бол- Сөнөсөн тэнгис.
~ҮНЭН БАРИМТ: Хамгийн их давст нуур бол Антарктикийн
"Хуурай хөндий"-д байдаг Дон Жуан нуур юм.
Их давстайгаасаа болж цельсийн -50 градуст ч хөлддөггүй байна.
Bat-Orshikh Natsag
СайханУул
May be an image of nature

May be an image of body of water and nature

May be an image of jewelry and text

May be an image of 1 person and outdoors


May be an image of skyscraper

No photo description available.
May be an image of outdoors and text that says 'UFS travel'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ