10000 төгрөгийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ

Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож буй. Уг ойд зориулж Монголбанкнаас 10 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шинэчилж, уг мөнгөн дэвсгэртийн урд талд “Ардын хувьсгал 1921-2021” хэмээн хэвлэн гаргасан байна. Наадмаас өмнө уг мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд орсон талаар эх сурвалж мэдээллээ.

Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлгэ тэмдэг болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст зураг, мөн өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологитой аж. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.

Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг босоо монгол бичгээр бичиж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулжээ. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус нэмж баяжуулсан аж.

10000 төгрөгийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ

10000 төгрөгийн шинэ дэвсгэртийг гүйлгээнд оруулжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ