Коронавирусийг эсэргүүцдэг биетүүд бие махбодид аль хэр удаан хадгалагддаг бэ?
Коронавирусийг эсэргүүцэх биетүүд хүний биед аль хэрхэн удаан хугацаагаар хадгалагдаж болох тухай эрдэмтэд ярьжээ. Барселоны Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн (ISGlobal) сайтад энэ тухай бичсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл, IgG эсрэг биетийн хэмжээ халдвар авч, эдгэрснээс хойш долоо сарын дараа тогтвортой хэвээр байдаг юмуу тэр ч байтугай нэмэгддэг байна. Өвчилж эхлэснээс хойш таван сарын дараа хүмүүсийн 75 хувьд нь эсрэг биетийн тоо нэмэгддэг нь ажиглагдаж, ингэхдээ коронавирус дахин илэрсэн ямар ч баримт бүртгэгдээгүй ажээ. Өмнө нь Оросын Новосибирскийн улсын их сургуулийн байгалийн ухааны факультетын биотехнологи, вирус судлалын лабораторийн эрхлэгч Сергей Нетесов COVID-19-ийг эсэргүүцэх эсийн дархлааны хадгалагдах хугацааг хэлсэн юм.
Вакцин тариулсан юмуу өвчилж эдгэрсний дараа дархлаа хагас жил орчим хадгалагддаг тэр үзэж байна. Хэрэглэж буй олонхи вакцины хувьд Т-эсийн дархлааг нэгэнт шинжилж судласныг тэр бас онцлон тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ