Ц.Намуунцэцэг дагах барилдаан хийхгүйгээр хүрэл медалийн төлөө хүч үзнэ

"Токио 2020" олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 50 кг-д зодоглож буй Ц.Намуунцэцэг дагах барилдаан хийхгүйгээр хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.

Тэрбээр өчигдөр эхний даваандаа дэлхийн аварга цолтой япон бөхөд дийлдсэн.

Харин Япон улсын бөх финалд шалгарснаар манай бөх дагаж барилдах боломжтой болоод байв. Гэвч дагах барилдаанд Ц.Намуунцэцэгтэй барилдахаар оноолт таарсан Эквадорын залуу бөх Люсиа Иепс бэртэл авсан тул манай тамирчин хүрэл медалийн төлөө Азербайжаны Мария Стадниктай өнөөдөр барилдана. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ