Хүн амынхаа ихэнх хэсгийг вакцинжуулсан орнууд

   Шинжээчид хүн амынхаа хамгийн ихээхэн хэсгийг вакцинжуулсан орнуудыг нэрлэжээ. Тийнхүү Арабын нэгдсэн эмирт улс (хүн амынхаа 65,1 хувийг вакцинд хамруулсан), Чили (64,5 хувь), Бельги (60,6), Израиль (59,5), Испани (59 хувь)  тэргүүлж байна. 
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус дахин вакцинжуулах ажлыг зогсоож, ядуу орнуудад ковидын эсрэг энэ вакцинаа өгөхийг хүн амынхаа үлэмжхэн хэсэгт хоёр тун вакцин тариад байгаа  орнуудад уриалжээ. 
Израиль, Франц, Герман, Ойрхи Дорнодын орнууд болон Орос зэрэг орнууд хүн амаа дахин вакцинжуулж эхлэхээ нэгэнт зарласан юм.  Тийнхүү хүн амынхаа арав хүрэхгүй хувьд вакцин тариад байгаа орнуудад тэр дахин вакцинжуулалтад хэрэглэх вакцинаа илгээхийг ДЭМБ-ын тэргүүн  дээрх орнуудад уриалсан байна. 
Африкийн Уганда улс хүн амынхаа 0,1 хүрэхгүй хувь, БН Чад Улс 0,1 хувь, Төв Африкийн БН Улс 0,2 хувь, Туркменистан улс 0,2 хувь, Мавритани 0,2 хувийг л вакцинжуулаад байгаа ажээ. “Хамгийн эмзэг бөгөөд өвчин хүндээр тусч,  нас барах илүү эрсдэлтэй байгаа хүмүүст анхаарлаа төвлөрүүлэхийг Гебрейесус улс орнуудад уриалсан байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ