Дельта-штаммаар өвчлөх үед эмчлэхэд илүү хэцүү болж байна
“Коронавируст халдварын дельта-хувилбарын үед өвчний явц их хурдан бөгөөд илүү хүнд байх нь илүүтэй байна, тодруулвал өвчтөнүүдэд хүндэвтэр, хүнд хэлбэр зонхилж, шинж тэмдэггүй болон хөнгөн хэлбэр бас бүртгэгдэж байна. Ийм өвчтөнүүдийг эмчлэхэд илүү хэцүү бөгөөд эмчилгээ илүү удаан үргэлжилж байна” гэж мэдээнд дурджээ.
“Дельта” штаммын үеийн шинж тэмдэг нь нийтлэг бөгөөд тодруулвал халуурч, хангиалгаж, үнэр, амт мэдрэхгүй болдог байна. Гэхдээ хамар шуухитнах, толгой, хоолой өвдөх, суулгах, заримдаа дотор муухайрах зэрэг амьсгалын замын болон гэдэсний халдварын үеийн онцлог шинж тэмдэг бас ажиглагдаж байгааг дээрх байгууллагынхан тодруулан тайлбарласан байна.
Коронавирусийн дельта-штаммд хамгийн өртөмтхий хүмүүс нь 14-өөс 29 хүртлэх насныхан байгаа бөгөөд учир нь тэнд нийтийн тээврээр илүүтэй явж, олон хүнтэй харьцдаг гэж хэвлэлийн албаныхан тэмдэглэжээ.
“Коронавирусийн дельта-штамм үнэхээр “залуужиж” байгааг эмч нар хэлж байна. Ингэхдээ бүх өвчтөний бараг тэн хагас нь өнөөдөр гэр бүлийн юмуу найз нөхдийн хүрээнээс халдвар авч байгааг тэмдэглэжээ.
COVID-19-ийн “дельта нэмэх” гэдэг шинэ штамм гарч ирснийг Энэтхэгийн эрх баригчид зургаадугаар сарын 21-нд мэдээлсэн юм. Энэхүү мутаци нь өвчилж эдгэрсэн болон вакцин хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн идэвхижлийг бууруулах чадвартай ажээ. Судалгаанаас үзвэл, вирусийн шинэ хувилбар нь маш түргэн тархаж, уушигны эсийг ихэд гэмтээдэг байна.
“Дельта нэмэх” вирус нь вакцин юмуу эсрэг биетийн үйлчлэлээс “бултаж” ч чаддаг байж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байгаа ажээ. Энэ хувилбарын эсрэг COVID-19-ийн вакцины хамгаалалтын үр дүн буурч болохыг Хятадын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн эрдэм шинжимлгээний ажилтан Фэн Зызянь, тус төвийн шинжээч Шао Имин нар тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ