Чөлөөт бөх: Б.Болортуяа өрсөлдөгчөө яллаа


Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа (53 кг) олимпын дэвжээн дэх эхний барилдаанаа Гуамын бөх Ркаела Акуинотой хийлээ.
Түүний өрсөлдөгч нь Далайн орнуудын АШТ-д хоёр удаа түрүүлсэн амжилттай нэгэн байв.
Барилдаан эхлээд удаагүй байхад Б.Болортуяа өрсөлдөгчөө мушгиж даран дөрвөн оноогоор унагаж, улмаар үргэлжлүүлэн даралтаар цэвэр яллаа.
Одоо Б.Болортуяа Эквадорын бөх, Пан Америкийн наадмын аварга Луиза Валвердетэй хагас шигшээд шалгарахын төлөө барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ