М.Лхагвагэрэл Беларусийн бөхийг ялж, шөвгийн наймд шалгарлаа
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жинд зодоглосон М.Лхагвагэрэл эхний шатанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Беларусийн Зианис Храмианкуг 8-4 харьцаагаар яллаа.
Эхний үед манай тамирчин хөлийг нь авч ард нь гаран 2 оноо авсан ч зөрж ардаа алдан 2 оноо алдлаа. Гэхдээ үеийн төгсгөлд дахин ард нь гарч тооны харьцаа 4-2 болсон.
Харин хоёрдугаар үе эхлээд Зианас түлхэж гарган нэг оноо авсан ч манай тамирчин дахин ард нь гарч хоёр оноо авлаа. Улмаар тоглолт М.Лхагвагэрэлийн талд эргэж 8-4 харьцаагаар яллаа.
Тэрээр шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудиновичтой 11:47 цагаас барилдана.
М.Лхагвагэрэл нь 2019 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ