Өмнөд Солонгосын тагнуулын алба Ким Чен Уны биеийн байдлын тухай

    Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Китм Чен Уны эрүүл мэндэд ноцтой асуудал байхгүй ажээ.  Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын парламентын депутатуудын хэлснийг иш татан ингэж дурдсан байна.  
Өмнө нь БНАСАУ-ын төв телевиз  Солонгосын ардын армийн захирагч, улс төрийн ажилтнуудын семинар дээр Ким Чен Ун үг хэлж байгаа бичлэгийг үзүүлжээ. Хойд Солонгосын удирдагчийн шилэн хүзүүний хувьд наалт байсан нь бичлэгээс харагдсан байна. Үүнтэй холбогдуулан түүний биеийн байдал мууджээ гэх таамаглал олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тарсан юм. 
   Өмнөд Солонгосын тагнуулын албаны тэргүүн Пак Чи Вон Ким Чен Уныг өвчилсөн гэх цуу яриаг няцаажээ.  Наалтыг хэдэн өдрийн дараа авч, оронд нь ямар ч сорви тогтоогүй тухай тэр мэдээлсэн байна. ”Бөхийж мэндчилэхдээ ихэд тонгойж байсан хийгээд  хөнгөн шингэн явж байгаагаас үзвэл, түүнд эрүүл мэндийн ямар ч асуудал алга” гэж тагнуулын албаны тэргүүн хэлсэн байна. Ким Чен Ун их турсан нь түүний бие чилээрхэсэн байх гэсэн цуу яриа зургаадугаар сарын эхээр тарахад хүргэсэн юм. Тус орны удирдагч жингээ хассаныг БНАСАУ-ын төрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд албан ёсоор дурдаж байжээ. 
Ингэхдээ гэнэт турсан нь тэр илүү эрүүл аж төрөх ёс сахих болсонтой холбоотой байж болох талтай гэж зарим шинжээч таамаглаж байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ