Цар тахал Орост бас гурван жил “саатах” бололтой
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн хүрээлэнгийн орлогч захирал, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Александр Горелов телевизийн “Россия 1” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа, коронавирусийн цар тахал ойрын гурван жилдээ намдахгүй нь гэж мэдэгджээ. Оросын иргэдэд коронавирусийн эсрэг нийтийн дархлаа одоогоор хараахан тогтоогүй байгаад хамаг учир байгаа юм гэж эрдэмтэн хэлсэн байна. Хүн амыг дархлаажуулах ажил 60%-д ч дөхөж чадахгүйгээс болоод, ойрын ирээдүйд COVID-19 дахин дэгдэж мэднэ хэмээн хүлээх хэрэгтэй бөгөөд харин шинэ шинэ штамм, түүний дотор “дельта” штамм тархаж байгаа нь цар тахалтай тэмцэхэд нь эмч нарт бас садаа болж байна. Одоо чухамхүү “дельта” штамм эрдэмтдэд хамгийн их болгоомжлол төрүүлж байгаа бөгөөд учир нь энэ штамм вирусийн анхны хувилбараас хоёр дахин илүү халдвартайгаас гадна, мутацичлагдаж, одоо оросын Алс Дорнодоос бусад олон бүс нутагт тархаж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ