Шийгуа COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст тустай гэнэ
“COVID-19-өөр өвчилж эдгэрээд, хуучин байдалдаа орж буй хүмүүст шийгуа идэх нь бүр ч хэрэгтэй бөгөөд юу гэвэл антиоксидантын маш сайн хамгаалалт нь түүнийг улаан өнгөтэй болгодог аж. Цаашилвал, шийгуа нь C аминдэмийн эх сурвалж юм” гэж Тихомиров тайлбарлаж хэлсэн байна. Марина Лерманы дурдсанаар, шийгуа биеэс хорт бодисыг гадагшлуулдагаас гадна, зүрх-судасны системийг бэхжүүлэхэд тустай аж. Гэхдээ түүнийг сүүн болон исгэлэн бүтээгдэхүүн, түүнчилэн давс, өөх тостой хоолтой хамт идэх хэрэггүй гэнэ. Ингэж холилдсоноос болоод хордлого авч, бие махбодид шингэн хуримтлагдаж болох талтай аж. Өмнө нь эмч нар хүүхэд болон насанд хүрэгсдийн идэж болох шийгуаны хоногийн хэмжээг хэлсэн байдаг. Энэ нь хүүхдийн хувьд 80-иас 150 хүртэл грамм, насанд хүрэгчдийн хувьд 500 грамм байна. Ингэхдээ шийгуаг нүүрс усаар баялаг бүтээгдэхүүнүүдтэй холилгүйгээр тусад нь идэх хэрэгтэй гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ