Вакцин хийлгэсэн хүмүүс COVID-19-өөр яагаад нас бараад байгааг эмч нар тайлбарлажээ

 Зарим хүнд дархлааны хариу үйлдэл бий болдоггүй юмуу дархлаа султай байдаг нь нэг шалтгаан ажээ.  Мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакцин тариулсан хүмүүсээс яагаад нас барж байгааг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарласан байна.  
Тухайлбал, хүмүүсийн ойролцоогоор 5% нь дархлааны хариу үйлдэл үзүүлдэггүй, бас 5% нь дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг эрүүл мэндийн асуудлаас болоод  вакцины үйлдлийг муу хүлээж авдаг байна. 
“Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.  Энэ нь  бие махбодийн халдвартай тэмцэх механизмд сөргөөр нөлөөлдөг эм бэлдмэлийг чамгүй тунгаар хэрэглэдэг эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийг хэлж байгаа аж.  Үүнээс гадна, цусны хавдартай  хүмүүс вакциныг муу хүлээж авдаг байж болох талтай.  Түүнчилэн коронавирусээр өвчилсөн нөхцөлд насны байдал эрсдэлийн нэг хүчин зүйл хэвээр байна. Вакцин нь COVID-19-өөр нас барах явдлыг үлэмжхэн бууруулдаг ч, тухайлбал 70 настай хүний хувьд эрсдэл 35 настай хүнийхээс 32 дахин байдгийг эмч нар тэмдэглэж байна.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ