ТОКИО 2020:Монголын жүдочид ОХУ-ын багт ялагдаж, дагах барилдаан хийнэ

Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна.

Монголын жүдочид эхний тойрогт БНСУ-ын багийг 4:1-ээр ялж, шөвгийн наймад ОХУ-ын жүдочидтой өрсөлдлөө. Эл барилдаанд Монгол Улсын баг өрсөлдөгчдөө 42-оор ялагдал хүлээлээ.
Монголын багаас Ц.Цогтбаатар, Саид Моллаи нар ялж, Д.Сумъяа, Б.Ганхайч, О.Мөнхцэцэг, Ө.Дүүрэнбаяр нар ялагдсан юм. 

Улмаар Монголын жүдочид дагах тойрогт Германы багтай барилдахаар болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ