Бензин экспортлохыг яаралтай хориглохыг санал болгожээ
Бөөнийн үнийн хэмжээ, түвшинг зохицуулдаг компаниудтай тохиролцох асуудлыг бас хэлэлцэж болох юм гэж сайд хэлсэн байна. Сайд нарын танхим дотоодын зах зээлийн байдлыг тогтворжуулахын тул гадагш бензин гаргахыг түр хязгаарлах санааг нэмэлт арга хэмжээний журмаар хэлэлцэж байгаа гэж ерөнхий сайдын орлогч Александр Новак өчигдөр өмнө нь хэлсэн байна.
“Байдал хангалттай тогтворгүй байгаа бөгөөд тиймээс зах зээлийг тогтворжуулах хэрэгтэй” гэж Новак тэмдэглээд, биржийн арилжаан дээр үнэд ирэх даралт шахалт хэвээр байгаа юм гэж тайлбарлажээ.
Долоо хоногийн өмнө бензиний биржийн үнэ түүхэн дээд үзүүлэлтийг хэд хэдэн удаа тогтоосон юм. Энэ долоо хоногийн сүүлийн хоёр өдөрт л үнэ шалихгүй нэмэгдсэн байна. Бензиний биржийн үнэ өсч буй нөхцөлд Оросын монополийн эсрэг алба нефтийн бөөнийн худалдаа эрхлэгчдийг төлөвлөгөөнөөс гадуур шалгаж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ