ХНХЯ: 2 машинтай, 2 байртай, 200-гаас дээш малтай айлуудыг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт орсон гэсэн мэдээллийг өглөө. Тодруулбал, Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаатай, нөхцөлтэй, хяналттай, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай гэх зэрэг хүмүүс шууд хасагдана.
Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.
Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүллээ” гэв.
Журамд орж буй өөрчлөлтүүд:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ