ТОКИО 2020: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хоёр дахь тулаандаа ялалт байгууллаа

Олимпын наадмын боксын спортын төрлийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорьж буй гавьяат тамирчин Э.Цэндбаатар хоёр дахь тоглолтоо хийж 5:0 харьцаатайгаар ялалт байгууллаа.  Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Э.Цэндбаатар Вьетнам улсын тамирчин Нгайэн ван Донтой хийсэн юм. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймт үлдэж медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.
Image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ