Ким Чен Ун цар тахлын үеийн хямралыг дайны жилүүдийн байдалтай зүйрлэжээ
Коронавирусийн цар тахал болон ганцаардалтай холбоотойгоор Хойд Солонгосын амсаж буй бэрхшээлийг Солонгосын дайны үеийн байдалтай зүйрлүүлж болохоор байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсны 68 жилийн ойд зориулсан ахмад дайчдын үндэсний бага хурал дээр өнөөдөр ингэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ. Одоо манай орон эрүүл мэндийн салбарын дэлхий нийтийн шинжтэй хямралаас үүдсэн бэрхшээл, гачигдал зовлонтой тулгарч байна гэж Хойд Солонгосын удлирдагч хэлсэн байна. Ингэхдээ удаан хугацаагаар хэвээр байгаа ганцаардал нь дайны үеийнхээс ч дутуугүй хэцүү сорилт болсныг Ким Чен Ун тэмдэглэжээ. Пхеньяны эрх баригчдын албан ёсны мэдээгээр, цар тахал эхлэснээс хойш БНАСАУ-д COVID-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүйг дурдах байна. Тус улсын эрх баригчид халдвар тархахтай тэмцэх хатуу арга хэмжээ авч, тухайлбал хил орчмын нутагт чанд хяналт тогтоожээ. Үүнээс өмнө Ким Чен Ун тус орны хүнс тэжээлийн байдлыг түгшүүртэй байна хэмээн тодорхойлсон юм. Түүний хэлснээр, одоо БНАСАУ-д урьд өмнөхийнхөөс ч дор нөхцөл байдал бий болж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ