Саиед Моллай эхний ялалтаа байгуулж,Б.Ганхайч тэмцээнээ өндөрлүүллээ

Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Саиед Моллай эхний барилдаанаа саяхан хийлээ. 

Тэрбээр эхний тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай учраа таарч, үндсэн цагт иппон үнэлгээгээр ялав.

Саиед Моллай нь 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн болсон юм. Токио 2020 зуны олимпын наадам нь Саиед Моллайн Монгол Улсыг төлөөлөн оролцож буй анхны олимп болж байна.


 
сонин mn
 
 
Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч түүнтэй нэгэн зэрэг дэвжээнд гарч, Бразилын К.Куадрост хоёр вазари алдан ялагдаж, олимпийн наадмыг орхилоо. Манай бөх хашир туршлагатай бразил жүдочийг өмнө нь нэг ялж байсан ч олимпийн дэвжээнд тэрхүү амжилтаа бататгаж чадсангүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ