Монголын гар бууны баг 13 дугаар байрт орлоо
Өглөө 9.00 цагаас "Asaka shooting range"-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай улсын Ц. Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамаас цэц сорилоо.
Энэ дасгалд багууд гурван сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй.
Манай хоёр залуу буудагч маань нэгдүгээр серид 199 (92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193 (95+98), гуравдугаар серид 186 (90+96) оноо авч, нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ.
Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ