Баобаб - Дэлхийн харуулууд бөгөөд дэлхийг хамгаалагчид юм
Баобаб - Дэлхийн харуулууд бөгөөд дэлхийг хамгаалагчид юм
Африкийн баобабыг гайхамшигтай урт наслалттай болгосон байгаль эх түүнд таван мянга гаруй жилийн насыг бэлэглэжээ. Энэ харьцангуй их наслах модод нь Мозамбик, Кени, Намиби улсын хуурай цөлд амьдардаг боабоб төрлийн мод билээ.
Хамгийн эртний хэмээн тодорхойлогдсон боабоб Сенегальд ургадаг модод бөгөөд одоо 5170 настай болжээ.
Аймшигтай дулаарал, ган гачиг нь баобабуудын амьдрах тухлаг орчин юм. Боабоб гүний устай маш урт үндсээр холбогддог тул мод нь сүвэрхэг бөгөөд аль болох урт хугацаанд усны нөөцийг дотооддоо хуримтлуулдаг.
Бүдүүрч буй дунд зэргийн их бие нь зуу гаруй тонн чийгийг хадгалах боломжтой.
Хамгийн халуухан цагт ургамал навчлан ургадаг бөгөөд энэ нь холоос үндэс нь доошоо эргэж харагддаг юм.
Үүнтэй адил сонирхолтой баримт бол баобабыг огтолж эсвэл заан хошуугаараа сорох (амьтад үнэхээр түүний шүүслэг үндэст дуртай байдаг, мөн бүрэн идэж чаддаг) бөгөөд зөвхөн нэг үндэс нь эх биедээ үлдвэл дахин ургасаар л байдаг.
Баобабын домог
"Баобаб модны титэм нь үндэс мэт харагддаг, домогт Баобаб анхлан тэнгэрт ургадаг байсан гэж ярьдаг. Гэвч Бурхан модон сэнтийд суухаас айж, баобабыг газар луу шидэхэд орой нь газар зоогдож үндэс нь ил харагдаж тэр чигтээ ургахаар болсон хэмээжээ.
Өөр нэг домогт өгүүлснээр,
Баобаб бол дэлхий дээрх анхны мод байв.
Өндөр далдуу мод гарч ирэхэд баобаб дал модноос өндөр болгохыг Бурханаас гуйж эхлэв. Бурхан хүсэлтийг биелүүлэв.
Сайхан цэцэг бүхий мод гарч ирэхэд баобаб дахин Бурханд хандан гуйв. Инжир модонд амттай жимсээр гарч ирэхэд баобаб гуйсаар, жимсээр шагнуулсанаар Бурхан түүний хүслийг харамгүй биелүүлсэн. Гэхдээ өөртөө сэтгэл дундуур дандаа гуйдаг тул хэт гоёмсог үлдээлгүй доош нь эргүүлэн үндсийг нь ил гаргаж орхижээ.
Зуун зууны түүхчид буюу түүхийг хөтлөгчид
Үе үеэрээ, зуун зуунууд өөрчлөгдөж байхад баобабууд олон зуун жилийн турш харуул мэт зогсож байв. Мадагаскарын хойд хэсэгт орших Антсиранана мужийн Мурафену тосгонд хамгийн эртний баобабуудын нэг ургадаг бөгөөд одоогоор 2000 орчим жилийн настай юм байна "Бүх баобабыг амьдралын мод гэж үздэг" гэж Мурафену дахь баобаб модны хамгаалагч 65 настай Мамена Ловер ярьж байна.
- Манай тосгон цэцэглэн хөгжиж, сайн ургац хурааж, хүүхдүүд эрүүл төрж, хүмүүс зуун нас насалдаг. Энэ бүхэн манай хүчирхэг баобабын ач юм. Нэгэн цагт хар салхи баобабыг унагахад хүмүүс ямар ч шалтгаангүй үхэж эхлэсэн ...
Тэд модыг үл хүндэтгэж харьцсан байж магадгүй юм.
"Баобабыг хүндэтгэх нь өргөл өргөх зан үйлээс илэрдэг. Сард нэг удаа хамт олны гишүүн бүр сайн сайхан амьдралын төлөө модод талархах үүрэгтэй. "Хүмүүс над дээр ирдэг (дараа нь тэд миний хүү дээр очдог, учир нь дунд түвшний мэдлэг өвлөгддөг) баобабаас юу хүсэхийг хүсч байгаагаа надад хэлэхэд би ямар төрлийн засал хийх ёстойг хэлдэг"
Том хотуудад, жишээлбэл Мадагаскарын нийслэл Антананариво хотыг байгуулах үеэр баобабууд алга болжээ.
Өвөрмөц чадвараасаа болоод баобаб модыг Африкийн хамгийн хүндэтгэлтэй мод гэж үзсээр өнөөг хүрч байна.
Африкийн омгийн домогт баобаб бол амьдрал, үржил шимийн бэлгэдэл бөгөөд газар нутгийн хамгаалагч, дэлхийн харуул хэмээн дээдэлдэг гэжээ.
"Наследие деревных цивилизаций"
СайханУул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ