Дональд Трамп: Байдены үед АНУ социализмаас коммунизмд шилжиж байна
Харьцаж болохоор тийм хэвлэл улс оронд алга, тиймээс АНУ коммунист орон болж байна гэж АНУ-ын хуучин ерөнхийлөгч хэлжээ Жо Байдены засаглалын үед тус орон социализмын хүрээнээс нэгэнт давж гараад, коммунизм өөд урагшилж явна хэмээн социалист үзэл санааг талархадаг хэмээн ардчилсан намын талынханыг уламжлал ёсоор зэмлэдэг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгджээ. “Бид коммунист орон болж байна. Ийм явдал болж байгаа шүү. Бид социализмын хүрээний гадна нэгэнт гарчихлаа” гэж тэр өнгөрсөн бямба гарагт Аризон муж улсын Финикс хотод болсон цуглаан дээр мэдэгджээ.
Эндэхийн телевизийн сувгууд цуглааныг шууд дамжуулан үзүүлсэн байна. “Харьцаж болохоор тийм хэвлэл байхгүй нөхцөлд улс орон коммунист орон болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа” гэж хуучин ерөнхийлөгч хэлжээ. “Хоёрын зэрэг сайн нэвтрүүлгийн компаниас өөр хэвлэл мэдээллийн газар манайд алга, манайд дуу хоолойгоо хүргэх арга алга” гэж Трамп мэдэгдсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ