ТОКИО-2020: Ц.Цогтбаатар цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо
Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Цэнд-Очирын Цогтбаатар гуравдугаар тойргийн барилдаанаа хийлээ. Тэрбээр дөнгөж сая Монако жүдоч Седрик Бесситэй барилдсан бөгөөд өрсөлдөгчөө яллаа. Ингэснээр манай бөх хэсгийн аваргын төлөө Томми Масиастай барилдахаар боллоо. Хэрвээ манай тамирчин ялвал үдээс хойш хагас шигшээ медалийн төлөөх барилдаанд оролцох, ялагдвал дагах барилдаан хийх эрхтэй болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ