ТОКИО-2020: Боксчин Б.Чинзориг ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ
"Токио-2020" олимпын наадам гурав дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг хоёр тоглолт хийсэн бол жудо бөхийн эмэгтэй 52 кг, эрэгтэй 66 кг жинд Л.Сосорбарам, Ё.Басхүү нарын барилдаан болсон билээ. Тэгвэл өнөөдрийн Монголын багийн хамгийн сүүлийн тоглолтыг олимпын боксын төрөлд Армийн дэлхийн аварга, Aзийн AШT-ий алт, мөнгө, хүрэл, Aзийн наадмын мөнгөн медальт Баатарсүхийн Чинзopиг ДAШT-ий мeдaльт Э.Aбдураймoвтaй хийж, ялагдал хүлээлээ. Ингэснээр Б.Чинзориг олимпын наадмын тэмцээнээ өндөрлүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ