Абэ Шинзо Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохоос татгалзжээ

Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд өндөр дээд түвшний зочны хувиар уригдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нээлтэд оролцохоос татгалзжээ.
Цар тахлын улмаас Японд нээлтийн ёслол болон дийлэнх тэмцээнийг энгийн ард иргэд үзэж сонирхох боломжгүй юм. Эгэл жирийн иргэд ёслолыг үзэх боломжгүй учир нээлтэнд хүрэлцэн ирэх нь зохисгүй гэж А.Шинзо үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ