Эртний Грекийн уран барилга
Эртний Грекийн/ancient Greece/-ийн соёл иргэншлийн үед /МЭӨ 9-р зуун орчим/шинжлэх ухаан, урлагийн асар том хөгжил бий болж тэдгээрийн ололтууд уран барилгатай уялдан хөгжих нөхцөл бүрдэв. Энэ үед архитектурын нарийн онолууд улам хөгжсөн ба харьцаа, зохиомж, хүн ба барилгын харааны орон зайн уялдааг архитектурт тусгаж тооцоолох нь өндөр төвшинд хүрсэн байна. Хот байгуулалт нь Египетээс илүү боловсронгуй болж цогцолбор хэлбэрээр архитектурын чуулбарууд бий болж байв. Сүмийн цогцолбор болон барилгууд үлгэр домгийн агуулгатай уран барималтай хосолдог байв.
Мөн задгай театруудын эхлэл тавигдсан бабайгалийн үзэсгэлэнт газар байгуулдаг байсан нь одоо ч бий. Сонгодогархитектурын үндэс суурь тавигдаж олон элементүүд бий болсны дотор баганын алдарт 3 хэлбэр /дори, ионы, коринф/ үүссэнюм. Мөн орчин үеийн барилгын гол бүтээцийн буюу каркасан системийн эх суурьтавигдаж багана, дам нурууны даацын систем хөгжсөн байна.
Акрополис(Acropolis)
Байршил:Грек, Афин
Он цаг: МЭӨ V зуун
Зориулалт: Сүмийн цогцолбор,цайз
Өндөр: 150 м
Тайлбар
Грекийн нийслэл Афин хотын төвд байх ба 150м орчим өндөр тэгш гадаргуу бүхий хадан довцог дээр байрлах уран барилгын цогцолбор дурсгал юм. Тухайн үед энд олныг хамарсан нийтийн арга хэмжээ явагддаг байсан бөгөөд улс төр, урлаг соёл, хурал цуглаан, баяр ёслолын гол төвболж байжээ. Акропол руу орох үүдний сүмийг Пропиле гэх бөгөөд сүрлэг олоншатаар өгсөж гарах ба урд хэсэгт ялалтын бурхан Никэгийн сүм байна.
Дайны эм бурхан Афина Прамакусын 9 м өндөр аварга том жад барьсан сүрлэг хөшөө мөн угтана. Энэхүү хөшөө нь Афиныг үүрд хамгаалах утга санаатай бөгөөд алсаас ирэх дайснуудад угтах мэт сүр жавхлантай харагдана. Цаашлаад газрын өндөр намаасшалтгаалан суурийн өөр төвшин бүхий Эрехтион сүм байна.
Энэ сүмийн урд хэсэгт 6 эмэгтэй хүний дүрээр урласан алдарт Каряатид хэмээх багана байх ба цогцолборын хамгийн гол сүм болох Парфеноны зүг үүрд ширтэнэ. Мөн энд хуучин сүмийн болон Афина Парфеносын модон хөшөөний суурь үлдэц байна. Акропол цайзын урд хэсэгтгазрын төвшинд Хиродус Атикус болон Деносусын аварга задгай театрууд байрлажөргөн чөлөөгөөр хоорондоо холбогдоно.
Акрополис цайз/одоогийн байдал ба сэргээн үзсэн загвар/
Акрополис цайз/одоогийн байдал/
Парфенон(Parthenon)
Байршил: Грек, Афин
Он цаг: МЭӨ 447-432
Зориулалт: Сүм
Өндөр:13,7м
Суурийн хэмжээ: 30.9*69.5м
Архитектор: Iktinos(Иктинос)Kalicrates(Каликрейтс)
Уран барималч: Phidias(Фидиас)
Тайлбар
Акропол цайзын хамгийн гол байгууламж бөгөөд Зевсийн охин Афина Парфеност зориулсан сүм юм. Нэрний хувьд цэвэр ариун эмэгтэйчүүдийн өргөө гэсэн утгатай. Дорийн сүм бөгөөд 8*18 гэсэн баганан цуваатай. 4 булангийн дорийн багана бусдаасаа үл ялиг бүдүүн бөгөөд багана бүр 20 ширхэг ховилтой. Баганын голч 1.9м, өндөр 10.4м байна.
Дам нуруу болон гурвалжин орой дээр 380 хүн, 220 амьтны товгор дүрсэлжээ. Зүүн талын гурвалжин орой дээр Афинаг төрж буйгаар дүрсэлсэн бол баруун талынх дээр Афина болон Посейдон нарыг тэмцэлдэж буйгаар дүрсэлжээ.
Афино Парфеносын аварга том хөшөө гол танхимд байсан байна. Алдарт Парфенон сүмийг Акропол хадны захруу байрлуулсан нь Акропол хадан дээрээс сүмийг бүхлээр нь харах боломж олгох ба алсаас харагдах байдлыг илүү тод болгожээ. Түүхэндээ олон удаагийн эзлэн түрэмгийлэлт, дайн тулаанд өртөж байжээ.
Каряатид(Caryatid)
Байршил: Грек , Афин
Он цаг: МЭӨ 421-407 оныорчим
Зориулалт: Тулгуур багана
Тайлбар
Афин хотын Акропол цайзан дээр алдарт Парфенон сүмийн хойно байрлах Эрейхтион сүмийн тулгуур багана болон байрлана. Эгч дүү 6эмэгтэйг бэлгэдсэн бөгөөд үндсэн 5 нь Акрополын музейд байдаг бол үлдсэн нэг нь дайны үед Лорд Элжин авч явж байсан ба Лондоны музейд байдаг.
Эх биеийн хэлбэр эмэгтэй хүний бие цогцсыг гайхалтай гаргаж хувцасны хуниас, толгойн чимэглэл, үсийг нь уран нарийн хийж улам үзэсгэлэн төгөлдөр болгосон байна. Туркуудын довтолгооны үед шашиндаа эмэгтэй хүнийг дээдлэхийг хориглодог тэд уран нарийнхийцийг нь хараад сүрдэж нурааж зүрхлэлгүй нүүрийг сийчин үлдээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ