Дельта вирусийн агаарт тархац, хоруу чанараар альфа вирусыг бодвол 60% аар илүү юм

Монгол оронд ковид 19 вирусийн халдвараар 148.4 мянган хүн өвчилснөөс одоогийн байдлаар 134.1 мян хүн эдгэрээд байна.Одоогоор халдвар авсан хүмүүс альфа мутаци вирус боловч өчигдөр дельта вирусийн 3 тохиолдол бүртгэгдлээ.Дельта вирусийн агаарт тархац, хоруу чанараар альфа вирусыг бодвол 60% аар илүү юм. Альфа вирусээр халдварлагдаад эдгэсэн хүн дельта вирусээр дахин халдварлагдсан тохиолдол энэтхэгт бүртгэгдсэн байна. Тиймээс халдварлагдаад эдгэсэн гэж тайвширч болохгүй нь байна. Корона вирус агаар дуслаар халдварлагддаг учир битүү орчинд байхаас зайлсхийж, амьдарч буй өрөө тасалгаагаа байнга тогтмол агаарын сэлгэлт хийж, ариулгалын уусмал хэрэглэж байх хэрэгтэй байна. Мөн дархлаагаа байнга дэмжиж байх хэрэгтэй. Ядарч сульдах, даарч хөрөх нь корона вирусийн гол шалтгаан болоод байна. Корона вирусийн халдварын нууц үе дунджаар 6 хоног учраас энэ хугацаанд бие биедээ халдвар тараах магадлал маш өндөр учир зайгаа барьж маскаа байнга хэрэглэж байх хэрэгтэй. Хөдөө орон нутагт олон хоногоор зугаалж явж байгаа иргэд, уул хадаар хол явж байгаа аялагчид уулчдад анхааруулж хэлэхэд халдварын шинж илэрсэн тохиолдолд хугацаа алдалгүйгээр эмнэлэгийн тусламж авах хэрэгтэй байна. Сүүлийн үед эмнэлэгийн тусламж авч чадалгүй цаг хугацаа алдсан өвчтөнүүдийн ихэнх нь уушигний хүнд хэлбэрийн хатгалгаагаар өвчилж хүндэрч байна. Цаашилбал эдгэсэн ч гэсэн уушигний ачаалал даах чадвар муудаж, амьсгаадах шинж тэмдгүүдтэй болж үлдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ