Нобелийн шагналтан АНУ-ын зохисгүй үйлдлийн тухай ярьжээ
“Эрх чөлөө, шударга ёсыг юу юунаас илүү эрхэмлэдэг Америк орон жанжлах, гэсгээн цээрлүүлэх гадаад бодлого байнга шахуу баримтлаж ирсэн нь намайг юу юунаас илүүтэй цочирдуулж байсан юм” гэж өгүүлэлд бичжээ.
Эль-Барадеи “Ирак, Вьетнамын аймшигт дайны” тухай дурдаад, түүнчилэн хэд хэдэн “харгис дарангуйлагчийг” Вашингтоны засаг захиргаа дэмжиж байсныг цохон заасан байна.
“Америк өөрийгөө хэрхэн сурталчилж байдаг хийгээд ямар гадаад бодлого баримталдагийн хоорондох ялгаа нь арабын болон дэлхийн бусад оронд АНУ-ыг огт өөрөөр хүлээн авахад хүргэсэн юм” гэж эль-Барадеи бичээд, АНУ-ын иргэн болохыг мөрөөдөж байсан олон хүн Вашингтоны засаг захиргааны гадаад бодлогыг зөвшөөрдөггүйгээ хүлээн зөвшөөрч байсан юм гэж тэмдэглэжээ.
АНУ-ын байр сууринд, тухайлбал бусад улсад алагчилалгүй хандах тийм “шаардлагатай ахиц” гаргах нь байдлыг засч болох юм гэж өгүүлэл бичигч онцлон дурдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ