Pfizer вакцинаас болоод эмэгтэйчүүдийн хөх томорч эхлэдэг гэж үнэн үү?

       Норвеги улсад Pfizer вакцин тариулсны дараа ер бусын дагалдах нөлөө илэрч буй  талаар хэлэлцэж байгаа бөгөөд зарим нэг тохиолдолд тарилга хийлгэсний дараа эмэгтэйчүүдийн хөх томрох болжээ.  Тус орны олон арван эмэгтэй нийгмийн сүлжээгээр энэ тухай гомдоллож байгаа гэнэ.  “Надад нэг бүтэн размерийн том хөхний даруулга хэрэгтэй болсон” гэж Осло хотын  Эмма ярьжээ. “Энэ нь тунгалгын зангилгаанууд өргөссөнтэй холбоотой болов уу, яагаад гэвэл бие махбодь вакцин тариулсны дараа хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг” гэж Норвегийн эмч Хайнрих Бакманн таамаглаж байна.  
      Америкийн эмэгтэйчүүдээс ч мөн ийм үр дагаврын тухай би сонссон гэж Норвегийн Эмийн Агентлагийн төлөөлөгч Стейнар Мадсен дурджээ.  Эхний тунг тариулсны дараа ийм эмэгтэйчүүдийн  10%-д  нь тунгалгын зангилаа өргөсөж, үүнээс болоод хөх томорсон юм шиг мэдрэмж төрж байгаа ч хэдэн өдрийн дараа зүгээр болдог байна. Ийм нөлөөний тухай сонсож байгаагүй, гэхдээ ийм байж болохыг үгүйсгэхгүй аргагүй гэж Pfizer  компанийн Норвегийн төлөөлөгчийн газрынхан тэмдэглэжээ. 
     Оросын хөхний хавдрын эмч, дэд эрдэмтэн Александр Братик хөх томрох магадлал нь вакцинд хамаагүй дааврын   өөрчлөлт юмуу биеийн жингийн нэмэгдэлтэй холбоотой байж болох юм гэж тайлбарласан байна. Бүх вакцин гагцхүү дархлааны тогтолцоонд нөлөөлдөг бөгөөд дааврыг хөнддөг байж таарахгүй гэж тэрээр хэлжээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ