Токиогийн Олимпийн тосгонд коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол илэрчээ
Осака мужид цугларалтад ирсэн Уганда улсын багийнхaнаас анхны тохиолдол илэрсэн зургаадугаар сарын 19-нөөс хойш шинжилгээний хариу эерэг гарсан зургаан толхиолдол ийнхүү бүртгэгджээ. Өвчлөгсөд нь Уганда, Израиль, Серб, Орос, Нигерийн багийн тамирчин, ажилтан байсан байна. Олимпийн наадам зургаан өдрийн дараа Токиод нээгдэнэ. Уг наадам спортын төрөл, ангиллын тоогоор хамгийн олон тоотой нь болох бөгөөд нийт 19 мянга орчим тамирчин, тэднийг дагалдан яваа 41 мянган хүн оролцох төлөвтэй байна.
Олимпийн наадам гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр болно. Токио, түүний хөрш Канагава, Тиба, Сайтама, түүнчилэн Хоккайдо, Фукусима мужид бүх уралдаан тэмцээн японы үзэгчидгүйгээр болохоор төлөвлөгдсөн. Мияги, Ибараки, Сузуока мужийн цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийн талд нь ч хүрэхгүй хязгаарлагдмал тооны үзэгчид буюу 10 мянгаас илүүгүй хүнийг оруулах юм.
Бүхэлдээ олимпийн наадмын уралдаан тэмцээний 96% нь үзэгчидгүйгээр, зөвхөн 26 тэмцээн буюу 4% нь үзэгчидтэй явагдах ажээ.
Олимпийн болон Параолимпийн наадамд 300 мянган хүн (Олимпийн наадамд 190 мянга, параолоимпид 110 мянга) ажиллах гэнэ. Даваа гарагаас Токиод онцгой байдлын дөрөв дэх горим тогтоосон юм. Энэ нь наймдугаар сарын 22 хүртэл, өөрөөр хэлвэл нийт Олимпийн наадмын туршид (долоодугаар сарын 23 - наймдугаар сарын 8) үйлчилж, Параолимпийн наадмаас (наймдугаар сарын 24 – есдүгээр сарын ) нэг өдрийн дараа дуусна.
Сүүлийн гурван долоо хоногт Токиод COVID-19-ийн өвчлөл байнга нэмэгдэж байгаа учраас л ийм шийдвэр гаргажээ.
Баасан гарагт Токиод халдварын 1,2 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн байна. Өвчлөлийн ийм түвшин нь хагас жилийн өмнөхөөс давж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ