С.Амарсайхан: ДЭМБ-аас ковидын эрсдэл 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулж байна


Шадар сайд С.Амарсайхан цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар болон халдвар хамгааллын дэглэм сахих талаар ард иргэддээ хандан товч мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг тархаахгүйн тулд чармайн ажиллаж байна. Дельта вирусийн халдварлах чадвар өмнөх вирусээс 60 хувиар илүү хурдтай тархдаг. Хүний биед шинж тэмдэг илрэхээс өмнө хүндрэл өгдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байна.

Тиймээс та бүхэн аялах, зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.  

Монгол Улс өнөөдрийн /2021.07.16/ байдлаар насанд хүрсэн 2 сая 169 мянган иргэнийхээ 84 хувийг II тунд дархлаажуулаад байна. Мөн 12-17 насны 160 мянган хүүхдээ файзер вакцины I тунд, хөхүүл болон нярай хүүхэдтэй эхчүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна.

Вакцин хийлгэснээр халдвар авсан ч хүндрэх эрсдэл бага гэдгийг эрдэмтэн судлаачид нотолж байна. ДЭМБ-аас ковидын эрсдэл 2-3 жилдээ арилахгүй гэж анхааруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар 200 мянга гаруй иргэн вакциндаа хамрагдаагүй байна. Хэрэв та болон таны гэр бүлд вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байвал гэрийнхээ ойролцоох цэгт очиж вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ