Хятадын эдийн засгийн сэргэлт эрс удааширчээ

Хоёрдугаар улиралд хятадын эдийн засгийн сэргэлт оны эхний гурван сарын дээд үзүүлэлттэй харьцуулвал удааширсан нь  Хятадын Үндэсний статистикийн  товчооны мэдээнээс тодлорхой харагдаж байна. Дөрөв-зургаадугаар сард дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 7,9 хувиар өссөн нь Ройтерс агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчдын прогнозоос доогуур байжээ. 
Тэд энэ үзүүлэлт 8,1 хувь байна гэж таамаглаж байсан аж. Эхний улиралд ДНБ 18,3 хувиар эрс өсч, ингэхдээ  өмнөх оныхтой харьцуулвал ийм өндөр хурдацыг  цар тахлын үед эдийн засагт үүсч байсан асуудлуудаар тайлбарлажээ. Зургаадугаар сард жижиглэнгийн худалдаа болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт бас удааширч, түүнчилэн  улс орны эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг орон сууцны барилга барих ажлын идэвхжил буурсан байна.
 Гэсэн хэдий ч, энэ сарын үзүүлэлтүүд нь  сүрхий удаашралаас болгоомжилж байсан хөрөнгө оруулагчдыг яалт ч үгүй тайвшируулсан бөгөөд  учир нь  өнгөрсөн долоо хоногт тус орны төв банк   эдийн засгийг дэмжих бодлогыг зөөлрүүлэх тухай зарласан юм.  “Тоон үзүүлэлт бидний хүлээлт болон зах зээлийн хүлээлтээс бага зэрэг доогуурч байгаа ч,  инерци нэлээд мэдэгдэм байна хэмээн би үзэж байна” гэж эдийн засагч Воэй Чэнь хэлжээ. 
Өнгөрсөн долоо  хоногт төв банк заавал бүрдүүлсэн байх ёстой нөөцийн талаар санхүүгийн байгууллагуудад тавих шаардлагыг бууруулсан байна. Тийнхүү ингэснээр суларсан нэг  их наяд шахуу юань (154 тэрбум ам. доллар)  эдийн засагт дэмжлэг үзүүлэх ёстой юм.  Хятадын эдийн засгийн сэргэлт удааширч байгааг  коронавирусийн үеийн хязгаарлалтыг сулруулсан үеийн мөн ийм асуудалтай тулгарч болох дэлхийн бусад хэсэгт ноцтой дохио болж мэднэ хэмээн шинжээчид үзэж байна.   
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ