COVID-19-ийн үеийн гол хүндрэлүүд
Өвчтөнүүдэд бөөр, амьсгалын зам, зүрх-судасны болон системийн ноцтой өөрчлөлт гарч, түүнчилэн ходоод-гэдэсний зам, элэгний асуудал үүсч байжээ. Бөөр сүрхий муудаж, амьсгалын замын ноцтой үрэвсэл, өөрчлөлт гарч, элэг гэмтэж, цус багадаж, зүрхний хэм алдагдсан гэсэн онош хамгийн түгээмэл байна. Түүнчилэн олон эмчлүүлэгч эмнэлгээс гарсныхаа дараа бие сайнгүй байна гэцгээж байжээ. Тийнхүү тэдний заримд халдварын урт хугацааны үр дагавар илэрч болохыг эрдэмтэд анхааруулж байна.
Нийтдээ 50 болон үүнээс дээш насны эмчлүүлэгчдийн 51 хувьд, 19-өөс 49 хүртлэх насныханд хүндрэл үүсч байжээ. COVID-19 өвчний дараа тэнхрэхэд рашаан-сувиллын эмчилгээ тустай гэж Оросын Эрүүл мэндийн яамны хүүхдийн хавдар судлал-цусны өвчлөлийн ерөнхий эмч Александр Румянцев өмнө нь хэлж байсан юм.
Коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүс цусны эргэлтээ сайжируулах шаардлагатай. Ингэхэд спорт туслаж болох юм гэж тэр хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ